Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 22/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 22


ТОМ АЖЛУУДЫГ ЗАДЛАН ЖИЖИГ ХЭСГҮҮДЭД ХУВАА


Том ажлууд хүмүүст том дарамт болдог цаг олон. Энэ асуудал нь тэр хүмүүсийг хааяа л нэг санаачлагатай байж өөр шинэ ажлын эхлэлийг тавьдаг болгодог. Асар том зорилгыг ажиллаж болохуйц илүү хялбар хэсгүүд рүү хувиргахыг санал болгож байна.


Ангилалаар нь хуваа.


Ихэнх том зорилгууд цогц шинжтэй байдаг бөгөөд тодорхой алхмуудаар функцуудад хуваагдаж болдог. Жижигхэн ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах ямар чадварууд байхыг бодож гаргахаас эхлэ.


Ач холбогдлоор нь эрэмбэл.


Яаралтай байдлын эргүүлгэнд бүү ор. Чухлын оронд яаралтайгийн эргүүлгэнд та жолоодогдвол, санаачлагтай байдлаа алдаж мөн авьяас чадвараа идэвхижүүлэхийн оронд хамгийн сайхан боломжуудаа ашиглах боломжоо хулгайд алдана.


Үр дүнгээр нь дарааллуул.


Ажлаа ангиллаж хуваах нь танд түүнийгээ “хэрхэн” гүйцэтгэхийг ойлгуулж өгөх бол чухлаар нь эрэмбэлэх нь хэсэг нэг бүрийг хийх нь “яагаад” чухал болохыг ойлгоход тусалдаг. Үр дүнгээр нь дарааллуулах нь хэсэг нэг бүр “хэзээ” дуусах хэрэгтэй гэдгийг мэдэхэд тусална. Цагийн хүснэгт гарга, өөртөө дуусах хугацааг өг тэгээд өөрийгөө тэдэнтэй шигтгэ.


Хүчин чадлаар нь ноогдуул.


Хамгийн чухал асуулт бол “хэн?”. Удирдагч зүгээсээ нэг юм хэлэхэд, аливаа том зүйлийг гүйцэтгэхэд хамгийн чухал алхам бол багт хэн байх вэ гэдэг асуудал юм. Ялагчдад ажлаа ноогдуулж, эрх мэдэл, хариуцлагийг өг, тэгээд ажил дуусна.


Багаараа гүйцэлдүүл.


Хэдий та ажлуудаа жижиг хэсгүүдэд хуваасан ч, чадварлаг хүмүүсийн багтаа элсүүлсээр бай, амжилтанд хүрэхэд нэгээс илүү бүрэлдэхүүн хэрэгтэй байсаар байдаг. Багийн хүн бүр хамтдаа ажиллах боломжтой байх хэрэгтэй. Багийн ажиллагаа гэдэг багийн бүх хүмүүсийг хамтад нь нэгтгэж чадах цавуу юм.


- Авьяас билэг хангалтгүй



АЙМШИГТАЙ ТОМ ЗОРИЛГОО ӨНӨӨДӨР АЖИЛЛАХАД ЭВТЭЙХЭН ЖИЖИГ ХЭСГҮҮДЭД ХУВАА.