Жонн Максвеллийн өдөр бүрийн уншигч /​8 сарын 21/

Манлайллаа нэмэгдүүлэх

удирдах ур чадвараа хөгжүүлэх

365 өдөр




Удирдахуйн ухааны салбарт дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүн зөвлөх, зохиолч Жонн Си.Максвеллийн хувь хүний хөгжил, баг хамт олноо манлайлах чиглэлийн хичээл, сургалт, бестселлер номуудыг нэгтгэсэн Daily book буюу өдөр бүрийн зөвлөмжтэй шилдэг бүтээлийг та бүхэнд хүргэж байна.


8 сарын 21


БОДОЛДОО БУСДЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬ


Та хүмүүстэй уулзахдаа эхлээд тэд таны талаар юу гэж бодох бол гэж боддог уу, эсвэл та тэднийг яаж илүү аятайхан байлгаж болох вэ гэдэг талаар боддог уу? Ажил дээрээ та хамт ажиллагсдаа эсвэл ажилчдаа сайнаар харагдуулахыг оролддог уу, аль эсвэл өөрөө алдар нэр олж авах дээр илүү анхаардаг уу? Та гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаандаа хэний сонирхлыг нэгдүгээрт тавьдаг вэ? Таны хариулт таны зүрх сэтгэл хаана байгааг харуулна.


Бусдын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд та оюундаа мөн зүрх сэтгэлдээ бусдыг өөрөөсөө дээгүүр тавьж эхлэх хэрэгтэй. Хэрвээ та ингэж чадвал үйлдэл дээрээ тэднийг нэгдүгээрт тавих боломжтой болно.

Гэхдээ тэд юунд санаа тавьдгийг нь мэдэхгүйгээр яаж тэдний үнэ цэнийг нэмэгдүүлэх вэ?


Хүмүүсийг сонс. Тэдэнд юу хамаатайг асуу. Тэдгээр зүйлсийг нь судал. Хэрвээ та хүмүүс цагаа яаж өнгөрүүлдэг, мөнгөө юунд зарцуулдгийг мэдэж чадвал тэд юуг үнэлдгийг мэдэх болно.

Тэдэнд юу хамаатайг мэдсэнийхээ дараа та тэдний хэрэгцээнд хамгийн сайн тохирох зүйлсийг өгөөмрөөр, хамгийн сайнаараа хий. Хариуд нь юу авч болох талаар юу ч бодохгүйгээр өөрийн хамгийн сайнаа зориул.


Ерөнхийлөгч Кэлвин Күүлиж Ямар ч байгууллага ганцаараа оршин тогтнох боломжгүй. Энэ нь зарим нэг томоохон хэрэгцээнүүдийг хангадаг, энэ нь зарим нэг томоохон үйлчилгээ үзүүлдэг, өөрийнхөө төлөө биш, харин бусдын төлөө; эс бөгөөс ашиг орлогоо алдаж, оршин тогтнохоо болино” гэж хэлсэн байдаг.


- Бүтэлгүйтлийн дараа урагш довтол



ӨНӨӨДӨР БОДОЛДОО МӨН ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ БУСДЫГ ӨӨРӨӨСӨӨ ДЭЭГҮҮРТ ТАВЬ.