"Хөх Цэрэг" аялал

Хөх цэрэг төслийг 2004 оноос эхлэн Монголын Лектор төв, Хөх цэрэг төрийн бус байгууллага, Батлан Хамгаалахын яам, Эрүүл Мэндийн яам, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд өсвөр насны хүүхэд залуучуудын хүсэн хүлээдэг төсөл хөтөлбөрүүдийн нэг болсон.


Өмнөх 9 жилийн хугацаанд нийт 1400 гаруй хүүхэд залуусыг эх орны үзэсгэлэнт байгалиар аялуулж эх оронтой нь танилцуулах аялалыг хийжээ.