Төсөл хөтөлбөрүүд

1. Залуу манлайлал хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго: Нийгмийн тулгамдсан асуудалд тухайлбал байгаль, экологийн бохирдолыг багасгах, залууст экологийн боловсрол олгох явдалд анхаарч, залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, идэвх санаачлагыг нь хөхиүлэн дэмжих.

Хөтөлбөрийн онцлог:

• 2006 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа •

Үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг

• Аггон тэмцээн, Төслийн уралдаан, Чуулган зэрэг олон ажил хийгддэг

•Нийгмийн сайн дурын хөтөлбөр бөгөөд ашгийн бус

Хөтөлбөрийн үйл ажиллагаа:

• “АГГОН” үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах тэмцээн. Тус тэмцээн хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг тэмцээн бөгөөд энэ утгаараа Монголд хамгийн өндөр шагналтай, хамгийн олон оролцогчидтой илтгэлийн тэмцээн байж чаддаг.

•Төслийн уралдаан. Оюутан залуусын дунд тодорхой сэдвийн хүрээнд төсөл зарлаж, шалгарсан төслийг хэрэгжүүлэх боломжоор хангадаг. Ингэснээр залуусын санал санаачлагыг дэмжиж, тэдний бие даан ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бололцоог нээж өгдөг.

• Олон нийтийн ажил. Хөтөлбөрийн хүрээнд олон нийтийг хамарсан гүйлт, мод тарих өдөрлөг, гол усны хог хаягдалыг цэвэрлэх ажил зэрэг нийгмийн сайн санааны ажлыг өрнүүлдэг.

• Чуулга уулзалт. Үе тэнгийнхнээ манлайлж, нийгэмд өөрийн байр сууриа олсон залуусыг нэгтгэн нийгмийн өмнө болоод залуучуудад боловсролын салбарт тулгамдаж буй асуудлаар ярилцлага өрнүүлж, цаашдын хамтын ажиллагааны нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

2. Оюуны олимп тэмцээн

Тэмцээний зорилго: Монгол хүний оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг дэмжих.