Судалгааны давуу тал , туршлага

МАНАЙ СУДАЛГААНЫ ДАВУУ ТАЛ

Хэрвээ танд нийгэм-улс төр, бизнесийн орчны бодит мэдээлэл хэрэгтэй болсон, үйл ажиллагаагаа судалгааны үндэстэй явуулах бодит шаардлага тулгарсан бол манайд хандаарай.

Манай судалгааны давуу талууд

• Олон улсын хийгээд үндэсний хэмжээний судалгааны ажлын өргөн туршлагатай

• Судалгааны ёс зүйтэй, хурдан шуурхай, хараат бус, бодит байдалд нийцсэн байхыг эрхэмлэдэг

• Магистр болон докторын зэрэгтэй 10 гаруй мэргэжлийн судлаачдаас бүрдсэн багтай

• Улс төржиж үзэл сурталждаггүй, төвийг сахиж, ямар нэг нөлөөнд ордоггүй

• Судалгааны анхдагч мэдээллийг боловсруулахад зайлшгүй шаардлагатай өндөр хүчин чадалтай, сүүлийн үеийн программ хангамж, комьютер, техник хэрэгсэл бүхий лабораторитай

• Бид судалгааны мэдээллийг хамгийн сүүлийн үеийн SPSS 17 программаар боловсруулдаг бөгөөд мэргэжлийн өндөр түвшинд тайлан бичиж, зөвлөмж боловсруулдаг

Судалгааны ажлын туршлага

2004 он:

• 2002-2004 оны хооронд УИХ-ын сонгуулийн 49,51,7,71,73,58,23,60, болон бусад тойргуудад тойргийн судалгаа хийсэн

• Японы Засгийн газрын “JICA” олон улсын байгууллагын төслийн судалгаа /Хэнтий, Увс аймагт ХАА-н бүсчилсэн хөгжлийг дэмжих төслийн шаталсан судалгаа/

• ХЭҮТ-ийн захиалгаар Улаанбаатар хот дахь “Насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийн судалгаа”

2005 он:

• 2005 оны 2 - 4 сарын хооронд АТОУИНЧ-ны хүрээнд “Сивикус” ОУБ-ын захиалгаар “Монгол дахь иргэний нийгмийн индекс” судалгааг хийж гүйцэтгэсэн

• Улсын Клиникийн Төв Нэгдүгээр Эмнэлэгийн эмч ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг гүйцэтгэсэн

2006 он:

• “ЕБС төгсөгчдийн мэргэжлээ хэрхэн сонгож байгаа байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” судалгаа хийсэн

• “Хуулийн цаг нэвтрүүлэгт олон нийтийн санаа бодлыг тусгах нь” фокус бүлгийн судалгаа хийсэн

• “Төр засгийн тогтвортой байдлын талаарх олон нийтийн санал асуулга” судалгаа хийсэн

• Монголчуудын номд хандах хандлагын судалгаа хийсэн

• УИХ-ын 46–р тойргийн нөхөн сонгуулийн судалгааг хийсэн