"Оюуны олимп" тэмцээн

Сүүлийн жилүүдэд нийт хүн ам, тэр тундаа залуучуудын дунд Оюун ухаан, мэдлэгийг үнэлэх үнэлэмж буурч, үнэт зүйл эрс өөрчлөгдөж байна. Оюуны ур чадварыг сорих, тэмцээн уралдаан түүгээр дамжуулах мэдээлэл, мэдлэг олож авах боломж байгаатай холбогдуулан “ОЮУНЫ ОЛИМП” үндэсний аварга шалгаруулах тэмцээн нь өндөр ач холбогдолтой юм.