Маркетингийн Конференц

Монголын Лектор Төв 2012 оноос эхлэн маркетингийн салбарт үйл ажиллагаа явуулдаг сургалт судалгааны байгууллагуудтай хамтран жил бүрийн 3-4 сард МАРКЕТИНГИЙН КОНФЕРЕНЦ –ийг бие биенээсээ суралцая уриан дор зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод байна.


Маркетингийн конференцийн хөтөлбөрийг тухайн жилд дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй маркетингийн олон улсын хэмжээний хурал, сургалт зөвлөгөөнүүдийн хөтөлбөртэй уялдуулан гаргаж тухайн чиглэлүүдээр мэргэшсэн маркетрууд, мэргэшсэн гүйцэтгэх удирдлагуудаар сургалт зөвлөгөөнийг удирдуулдагаараа давуу талтай юм.