Маркетингийн конференц 3 дахь жилдээ

Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг их сэтгэгч Питер Дракер “КОМПАНИ БҮРТ МАРКЕТИНГ, ИННОВАЦИ ГЭСЭН ҮНДСЭН 2 ЧИГ ҮҮРЭГ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ” хэмээсэн байдаг.

Өөрөөр хэлвэл аж ахуйн нэгж бүр хэрэглэгч юуг хүсч, эрхэмлэж, хэрэглэж байгааг мэдэж, инноваци буюу шинэтгэл хийх замаар тэдний хэрэгцээ, шаардлагад нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хэрэгцээг нь хангах, ашиг орлого олох, оршин тогтнох жам ёсыг өгүүлсэн ажээ.  

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг болсон маркетингд оновчгүй бодлого явуулах нь үнэ цэнэ бүтээх гинжин хэлхээг сулруулж, өрсөлдөөний давуу талыг нь үгүй болгодог.

Иймд захирал, гүйцэтгэх удирдлагууд маркетингдаа сайн хүн олж тавихыг хичээдэг ч тэдний шаардлагыг хангаж ажиллах мэдлэг, чадвар, туршлага, үр дүн гаргах чадвартай хүн үгүйлэгдэх болжээ. 

           

Иймээс ЭмЭлСи Трейнинг компани 2014 оны 4 сарын 18 нд  “Маркетингийн Менежерүүдийн Нэгдсэн Зөвлөгөөн-2014” конференцийг 3 дах жилдээ зохион байгуулах гэж  байна. 

Үйл ажиллагааны зорилго нь Монголын компаниудын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэх, шилдэг арга барилаас суралцах, компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх ажээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ: 7010-1839, 7011-1839, 9904-9075  УТСААР

           Зөвлөгөөнд Монголын топ компаниудын захирал, менежерүүд, их сургуулийн шилдэг багш эрдэмтэд  маркетингийн орчин үеийн чиг хандлагын талаар илтгэл танилцуулж, туршлага солилцох юм байна.