Манай сургалтуудын давуу тал , онцлог

Сургалтын өмнөх үнэлгээ, шинжилгээ:


Бид бусдад ямар нэг зүйл хийх арга ухаан, мэдлэг чадварыг эзэмшүүлж, хандлага төлөвшлийг нь өөрчлөхийг сонирхолтой, бахдам төдийгүй хариуцлагатай ажил гэж үздэг. Энэ үүднээс бид байнга шинийг эрэлхийлж, идэвхтэй суралцагч байгууллага байхыг хичээдэг. 

Ямар нэг байгууллага сургалт захиалсан тохиолдолд сургалтын өмнөх үнэлгээ, шинжилгээ хийгдэнэ. Энэ нь тухайн байгууллага бизнесийн гүйцэтгэл нь аль тал дээрээ сул байгаа, ажилтнуудынхаа ямар чадварыг түлхүү хөгжүүлэх хэрэгцээтэй байгааг тодорхойлох, сургалтын үр дүнд тухайн байгууллагын гүйцэтгэлийн ямар үзүүлэлт сайжрах зэргийг тогтоох зорилготой юм. Мөн сургалтын өмнөх үнэлгээ нь сургалтын хөтөлбөрийг оновчтой төлөвлөх, суралцагчдын талаар мэдээлэл цуглуулах, хүлээн авсан мэдээлэл дээрээ тулгуурлан суралцах хэв маяг, онцлогийг нь тогтоох, сургалтын ямар арга түлхүү хэрэглэхээ сонгоход тусалдаг.



Сургалтын үйл явц:

Манай байгууллага сургалтууддаа орчин үеийн сургалтын арга техникүүдийг нэвтрүүлж байхыг чармайдаг бөгөөд суралцах таатай орчин бүрдүүлж/сургалтын танхим, цай, кофе, жигнэмэг/ ажилладаг. Сургалтууддаа дүрд тоглуулах, тоглоомын арга, нөхцөл байдлыг дуурайлгах, ажиглалт хийх, оюуны зураглах хийх, лекц, бүлгийн ярилцлага, кейс дээр ажиллуулах, дасгал ажиллуулах зэрэг сургалтын үр дүн арга хэрэгслүүдийг ашигладаг. Бүх хичээлийг сайтар бэлдсэн толилуулга ашиглан явуулж, гарын авлага, тараах материалаар хангадаг.



Сургалтын дараах үнэлгээ, үйлчилгээ:


Сургалтуудынхаа агуулга, аргазүйг тасралтгүй сайжруулах, сургалтад хамрагдсан байгууллагын ажилтнуудын мэдлэг, чадвар, хандлагад гарсан өөрчлөлтийг үнэлэх, бодитой ямар үр дүн гарсныг мэдэх зорилгоор сургалтын дараах үнэлгээг тодорхой хуваариар хийдэг. Үүндээ дэлхий олонх сургалтын байгууллагуудын ашигладаг Дональд Киркпатрикийн загварыг ашигладаг. Энэхүү үнэлгээ нь сургалт хийгдсэн даруйд сургалтын талаарх сэтгэгдлийг үнэлэх, сургалтаас хойш 7 хоногийн дотор мэдлэгийн өөрчлөлтийг үнэлэх, сургалтаас хойш сарын дараа ажлын байран дээрх зан үйлийн өөрчлөлтийг үнэлэх, сургалтаар байгууллагын бизнесийн үр дүн, гүйцэтгэл хэрхэн нэмэгдэж байгааг үнэлэх гэсэн 4 түвшинтэйгээр хийгддэг.

Манай байгууллага сургалтад хамрагдсан байгууллагуудтайгаа байнгын холбоотой байж, шинэ сургалтуудын мэдээллийг цаг тухайд нь хүргэх, бизнесийн шинэ санаа дуулгах, ажилтнуудыг нь идэвхжүүлэх лекц унших, урамшууллын сургалт зохиох зэргээр сургалтын дараах үйлчилгээг үзүүлдэг.

Сургалтад хамрагдсан хувь хүн болоод байгууллага манай гишүүн болсноор дараагийн сургалтандаа 10–20%-ийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болдог.



Багшлах бүрэлдэхүүн:

ЭмЭлСи ХХК нь Монгол хүний оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх эрхэм зорилгынхоо үүднээс үйл ажиллагааны талбар бүртээ өндөр боловсролтой, чадварлаг багш, сургагчид, залуусыг татан оролцуулдаг. 



Сургалтын чанар, бодит үр дүн:

Бид бизнесийн байгууллагын борлуулалтад амнаас ам дамжсан үг ихээхэн нөлөөтэй гэдэгт итгэдэг. Иймээс бид сургалтуудынхаа чанар, үр нөлөөнд онцгой анхаардаг. Нэгж сургалт бүрийн дараа тухайн сургалтын талаарх суралцагсдын сэтгэгдлийг анхааран сонсч, тухайн хүнд гарч буй мэдлэгийн өөрчлөлт, ажил байран дээрээ биеэ авч явж буй байдал, гүйцэтгэлийн үр дүн нь сайжирсан эсэхийг онцгойлон анхаарч, алдаа дутагдал гарсан тохиолдолд засч залруулах арга хэмжээ авдаг. 

Манай байгууллагатай байнга хамтран ажиллаж, ажилтнуудынхаа өсөлт хөгжлийн төлөвлөгөөг хамтран гаргаж, хүмүүсээ сурган бизнесийн гүйцэтгэлийнхээ доголдлыг арилган өндөр амжилтанд хүрч буй Петровис ХХК, Монгол Тамхи Со ХХК, Саммит ХХК болон бусад байгууллагуудаараа бид бахархаж явдаг.



Зардлаа хэмнэх боломж:

Бид жил бүр сургалтуудын үнэ, төлбөрийн талаар тогтсон жишиг гаргахаас гадна тодорхой хэлцэл, хэлэлцээр хийж, уян хатан байх боломжтой гэж үздэг. Энэ үүднээс сургалтуудын төлбөрт төрөл бүрийн урамшуулал, уян хатан хөнгөлөлтүүдийг оруулж өгсөн. 

Сургалтанд хамрагдах хүний тоо болон захиалсан цагаас шалтгаалан хөнгөлөлтүүд үзүүлдэг. Жишээлбэл, байгууллага 10-аас дээш цагийн сургалт авсан тохиолдолд байгууллагын нийт ажилтнуудад 1 цагийн идэвхжүүлэх лекц үнэ төлбөргүй, борлуулалтын менежер, ажилтнуудад зориулсан “Мастер борлуулагч” сургалтанд хамрагдсан тохиолдолд “Менежер Коллеж” сургалтанд 10%-ийн хөнгөлөлттэй суралцах гэх мэтээр урамшуулал тасралтгүй үргэлжилнэ.



Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал: 

ЭмЭлСи ХХК 2004 оноос сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд сургалтанд хамрагдсан олон байгууллага, хувь хүнээс бидэнд талархлын бичиг, өргөмжлөл, дурсамжийг гардуулж байлаа. Энэ нь бидний ажил чанартай, үр дүн сайтай байсны нэг илрэл билээ. 

Манай байгууллага Дэлхийн Мэргэжлийн Уран Илтгэгчдийн Холбоо /ДМУИХ/-ны гишүүн, Монголын Сургалтын Байгууллагуудын Эвслийн /МСБЭ/ гишүүн юм.

2009 онд Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас мэргэжлийн сургалт явуулах эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжилсэн.