Нийгмийн идэвхт үйл ажиллагаа

ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН АРГА ХЭМЖЭЭ

Монголын Лектор Төв нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сайн иргэн-байгууллага байх, оюутан, залуусын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Та жил бүр Монголын Лектор Төвийн дараах тогтмол үйл ажиллагаануудад хамрагдах боломжтой.

Залуу манлайлал хөтөлбөр - жил бүр тодорхой сэдвээр оюутан, залуусын дунд явагддаг, улс даяар зохион байгуулагддаг аян. Энэхүү аян нь үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах АГГОН тэмцээн, тухайн жилийн онцлох сэдвээр явагдах эссээ бичлэгийн уралдааныг багтаадаг.

Хөх цэрэг аялал - жил бүр Монгол улсын түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар явдаг 10 хоногийн аялал. Өнгөрсөн хугацаанд Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар зохион байгуулагдсан.

Оюуны олимп - Монгол хүний оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг дэмжих зорилгоор явагддаг үндэсний тэмцээн. 2009 онд "Монголд хүн байна уу?" сэдвээр зохион байгуулагдсан.

Grand book - Интерном номын их дэлгүүртэй хамтран жил бүрийн эцэст оны шилдэг ном шалгаруулдаг.

Далд ухааны симпозиум - эзотерикч эрдэмтдийн нууц авъяас, чадварыг сурталчлах, лекц зохион байгуулах ажлыг удаа дараа хийж байсан.

Тэтгэлэгт хөтөлбөр - Монголын Лектор Төв нь гадаад хамтын ажиллагааныхаа шугамаар БНХАУ, Солонгос, АНУ, Англи зэрэг орнуудын их дээд сургуульд оюутан сурагчдыг хамруулах тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан.