Идэвхижүүлэх Лекц

 Идэвхижүүлэх лекц гэж юу вэ?

Төрийн болон бизнесийн аль ч байгууллагад ажилтнуудыг идэвхи санаачлагатай байлгах, урам зоригийг нь бадраах, идэвхижүүлэх асуудал чухал байдаг. Ажилтнууд үргэлж нэг газарт болдог байнгын хурал, цуглаан, сургалтаас залхах нь бий. Энэ шалтгаанаар ажилтнуудтай өөр орчинд хуралдах, шинэ сайхан зүйл сонсгох, урам зоригийг нь бадраах лекц, сонсгол хийдэг.

Барууны байгууллагууд ийм лекцийг motivational speech гэж хэлдэг бөгөөд жил бүр хэдэн арван лекцинд ажилтнуудаа хамруулж, идэвхжүүлэх лекторыг урьж лекц уншуулдаг байна. Жишээлбэл бидний сайн мэдэх, хувь хүний хөгжил, манлайллын сургагч Стивен Ковейн лекц өнгөрсөн онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдаж, Оросын бизнесмэн, ажил хэрэгч хүмүүс улс орныхоо өнцөг булан бүрээс ирж хамрагдсан.

Бизнесийн сургалтууд нь хувь хүнд мэдлэг, ур чадвар, зан үйлийн өөрчлөлт гаргаж, ингэснээрээ урт хугацаанд байгууллагын үйл ажиллагааны амжилт, гүйцэтгэлд бодитой хувь нэмэр оруулах зорилготой байдаг бол энэхүү идэвхжүүлэх лекц нь ажилтнуудыг өдөр тутмын ажлын дарамтаас сэргээх, байгууллага болон өөрийн ирээдүйг шинээр харуулах, шинэлэг санаа оноо өгөх, идэвхжүүлэх зорилготой байдаг.

Доржготовын Баяндалай - Шилдэг лектор, эдийн засгийн ухааны доктор профессор

  • Амьдрахуйн 8 зарчим
  • Менежментийн шинэ сэтгэлгээ
  • Аз жаргалын гүн ухаан /Дурлахад учир бий, хайрлахад хариуцлага бий, амьдрахад арга бий/

Цэндийн Баатархүү - Монголын Лектор Төвийн захирал, Шилдэг лектор

  • 2012 оны 12 санамж
  • Ажил амьдралын тэнцвэрт чанар
  • Ажил хэргийн гурвалжин
  • Таван “э” үзэл
  • Дэмжих харилцаа
  • Манлайлагчийн 4 шинж
  • Зөв ярих ухаан

Н.Амарбаясгалан - Эерэг сэтгэлгээний үндэсний сургагч багш, Монголын лектор төвийн сургагч багш 

  • Амжилтын сэтгэлзүй
  • Эерэг сэтгэлгээг өөртөө бий болгох нь
  • Амжилтын цаана юу байдаг вэ?
  • Хорвоод амьдрах ганцхан боломж харин яаж?
  • Шалтаг Шаардлагын ялгааг таньж мэдэх нь

Лекторуудын чадвар, туршлага

Монголын Лектор Төв нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын нийгэмд лекц, илтгэх урлагийг шинэ шатанд гаргаж, барууны хандлагыг нэвтрүүлэхээр ажилласан бөгөөд энэ хугацаанд шилдэг лекторуудыг олноор төрүүлэн гаргасан. Манай Төвийн лекторууд нь илтгэх урлагийн онол, аргазүйг өндөр түвшинд эзэмшсэнээс гадна амьдралын олон талбарууд, шинжлэх ухааны олон салбарын өргөн мэдлэгтэй хүмүүс байдаг.