Захирлын мэндчилгээ

"ЭмЭлСи Трейнинг" ХХК-ийн цахим хуудсанд зочилж буй Танд баярлалаа!


Таны энэ өдрийн амгаланг айлтгая!


Манай байгууллага нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж буй сургалтын мэргэшсэн байгууллага билээ. Өдгөө 11 насныхаа ойтой золгож буй үеийн нэгээхэн өндөрлөгөөс хийж бүтээсэн бүхнээ эргэн харахад таатай байна.


Монгол залуусын оюуны цар хүрээг нээн илрүүлэх, тэднийг хувь хүний талаас хөгжүүлэх, бодсон санаснаа зөв, цэгцтэй илэрхийлэхэд сургах сургалт ховор байгаа хэрэгцээг мэдрэн Монгол Улсын Их Сургуулийг төгссөн 5 залуу гар нийлэн байгуулж байсан тус компани эдүгээ бүрэлдэхүүндээ хэдэн арван шилдэг лекторууд, эрдэмтэн профессор, судлаачид, сургагч багш нар, олон мянган залуус, гишүүд дэмжигчдийг нэгтгэсэн Монгол улсын оюуны хөгжлийн нэгэн голомт, мэргэжлийн сургалтын байгууллага болон төлөвшсөн байна.


Илтгэл, лекц гэхээр хэдэн цагаар үргэлжлэн хүмүүсийн нойрыг хүргэж, сонины хэдэн нүүрийг бүхэлд нь эзлэх зүйлийг ойлгодог байсан уламжлалт сэтгэлгээг өөрчилж, урлагийн одод л үзэгчдээр дүүргэдэг байсан концертын танхимуудыг лекц шимтэн сонсогчдоор дүүргэж чадсан, тогтмол зохиогддог танхимын сургалтуудаараа хэдэн мянган залуусыг сурган, хувь хүний чадвараа хөгжүүлэхэд нь тусалсан амжилтуудаараа бид бахархдаг.


Эдүгээ бид олж авсан мэдлэг, туршлага, амжилт ололтдоо тулгуурлан улам бүр дэвжиж буй Монголын бизнесийн байгууллагууд, компаниудынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, сургалтын чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.



Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд баяртай байх болно.