Асуудлыг шийдвэрлэх “5 Яагаад” арга


Танд үргэлж маш олон асуудлууд тулгарч зарим нь шийдэгдэлгүй орхигдож байсан уу? Гэвч тун удалгүй эсвэл бүр дараа нь өнөөх орхигдсон асуудал дахин сөхөгдөж эхэлдэг.


Хүндрэлтэй, байнгын давтагддаг бэрхшээлүүд нь ямар нэгэн асуудлаас заавал үүдэлтэй байдаг. “Асуудлыг хурдан шийдэх" арга нь танд тохиромжтой санагдаж магадгүй. Гэхдээ энэ арга нь асуудлыг түр зуур л намжаах эсвэл багахан хэсгийг л шийдвэрлэж чадна.


Бэрхшээл үүсч буй үндсэн шалтгааныг сайтар нягтлах нь асуудлыг шийдэх хамгийн сайн арга юм. Энэ арга нь Сакичи Тоёода -ийн “5 Яагаад" арга юм. Маш энгийн бас асуудал үүсээд байгаа суурь, үндсийг нь олж илрүүлж чаддагаараа хүчирхэг арга юм.


“5 Яагаад" аргын тухай


Сакичи Тоёода бол Япон орны аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийн загалмайлсан эцгийн нэг бөгөөд 1930-аад онд асуудал шийдвэрлэх “5 Яагаад" аргыг анх танилцуулан хөгжүүлсэн. Тэрээр Тоёота үйлдвэрийн эзэн, үүсгэн байгуулагч, шинийг санаачлагч байсан. Түүний гарган ирсэн энэхүү арга нь 1970-аад оноос нийтэд түгэж одоог хүртэл Тоёота компани ашигласаар байгаа билээ.


Тоёотагийн үндсэн зарчим бол “очиж үз". Энэ нь үйлдвэрлэлийн явцад ямар нэгэн асуудал тулгарахад хурлын танхимд хэн нэгнийг буруутган, юу болсон талаар яриулахын оронд өөрсдөө ажлын байран дээр очиж, нөхцөл байдлыг нягтлан үзэх хэрэгтэй гэсэн үг юм.


Энэхүү арга нь хүмүүсээс ирсэн асуултуудыг үе шат болгоноор нь судалж илрүүдгээрээ хамгийн үр дүнтэй юм. Маш хялбар бөгөөд хэрвээ шийдвэрлэх асуудал гарч ирвэл “Яагаад" гэсэн асуултыг 5-с багагүй удаа тавина. Та бүхэнд жишээ танилцуулъя.


Асуудал: Танай үйлчлүүлэгч таны хэвлэн гаргасан зурагт хуудсанд мөнгө төлөхөөс татгалзсан.

Яагаад? Хүргэлт хугацаанаасаа хоцорсон учраас зурагт хуудас хоцорч ирсэн.

Яагаад? Ажил тооцоолж байснаас удаан хийгдсэн.

Яагаад? Хэвлэлийн машины бэх нь дууссан.

Яагаад? Бэх маш удаан хэрэглэгдсэн учраас дууссан.

Яагаад? Бидэнд хангалттай нөөц байгаагүй учраас захиалгаа түргэн гүйцэтгэж чадаагүй.

Эцсийн дүнд:Бидэнд түргэн шуурхай бэхийг найдвартай нийлүүлж чадах нийлүүлэгчтэй болох шаардлагатай.


Хэзээ “5 Яагаад" аргыг ашиглах вэ


Та энэхүү аргыг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бас зөрчлийг арилгахад хамгийн тохиромжтой шилдэг арга гэдгийг мэдэж авлаа. Харин илүү олон шүүмжлэлтэй асуудлуудыг энэ аргаар шийдвэрлэхийн тулд шалтгаан болгон дээр олон дахин магдлах шаардлагатай болно.


“Шалтгаан болон үр дагаврын шинжилгээ" хэмээх энэ анализ нь илүү өргөн хүрээг хамарч чаддаг учраас үр дүн өндөр байх магадлалтай юм. Энэ арга нь асуудал үүсч буй үндсэн суурь шатгааныг маш түргэн илрүүлэхэд тустай юм.


“5 Яагаад" арга нь маш уян хатан бөгөөд бусад асуудал шийдвэрлэх шилдэг арга, аргачлалуудтай хослуулан ашиглаж болдгоороо давуу талтай юм. Энэ нь үргэлж тулгуур, суурь нь болж өгдөг. Мөн “6 сигма" буюу чанарыг үзүүлэлтийн аргачлалыг ч ашиглаж болно.


Хэрхэн “5 Яагаад" аргыг ашиглах вэ


Энэ аргыг ашиглахад маш хялбар. Танд ямар нэгэн асуудал тулгарч эхэлмэгцта асуудал үүсгэж буй суурь үндсийг нь илрүүлэх хүртэл “Яагаад" гэсэн асуултаа асуугаарай.




Орчуулсан: Б.Чимэдмаа

Эх сурвалж: http://www.mindtools.com/pages/article/newTMC_5W.htm