Шинэхэн өглөөг эхлэхдээ бүхий л өдрийг битгий сүйтгээрэй.
Хүн бүр өглөөг эхлүүлэх тогтсон дүрэм журам гэж байхгүй. Магадгүй сонин унших, ус уух, сайхан хөгжим сонсох гэх мэтээр эхлүүлдэг байж болно. Гэхдээ өглөөг буруу эхлүүлснээр тухайн өдрийн турш үр бүтээлгүй, сэтгэл дундуур өнгөрөөдөг. Эрдэмтэн судлаачид судалж үзэн хүн сэрснийхээ дараа хэдэн минутанд хэд хэдэн алдаа гаргадаг гэдгийг тогтоожээ.
Тухайн өдрийг сүйрүүлэх 7 алдааг сануулж байна.
1. Сэрүүлгээ сунжруулах
Заримдаа сэрүүлгээ зогсоож тухайн өдөртэй нүүр тулахад бэлэн биш байдаг. Ингээд 5-10 минутаар сэрүүлгээ ухрааж тавьдаг.
Ихэнх судлаачид сэрүүлгээ сунжруулах нь хамгийн тэнэг санаа гэдэгтэй санал нийлдэг байна. Сэрүүлгээ ингэж сунжруулснаар бие махбодь улам нозоорч сэрэхэд улам хүндрэлтэй болдог ажээ.
2. Цагираглаж хэвтэх
Сэрүүлгээ хойшлуулахаа больсон ч орон дээрээ хэвтсээр л байна уу. Яг энэ хугацааг өөрөө өөртөө боломж болгон ашигла. Сунгалт хийх нь өөртөө итгэх итгэлийн нэмэгдүүлж тухайн өдөрт бэлтгэх чухал дасгал болдог.
3. И-мэйлээ шалгах
Хэрэв унтахдаа утсаа ойр тавьдаг бол өглөө сэрээд мэссэж, мэйлээ шалгах магадлал хамгийн их байдаг гэнэ. Битгий үүнийг хийгээрэй. Хэрэв өглөөг ингэж эхлэх вм бол та дахин хэзээ ч сэргэхгүй.
Доод тал нь 59 минут хүлээх хэрэгтэй.
4. Кофе уух
Өглөө сэрээд л бүтэн аяга кофе уух гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй.
Таны бие махбодь энергийг зохицуулдаг стрессийн даавар кортизолын хэмжээ их байдаг ба ихэнх хүмүүс 8-9 цагийн хооронд кофе уудаг. Харин кофе уух хамгийн тохиромжтой цаг бол 9 цаг 30 минут юм.
Өглөө эрт кафейн хэрэглэх нь автоматаар кортизолыг үйлдвэрлэж айдсыг бий болгодог.
5. Харанхуйд бэлдэх
Гэрлээ асаалгүйгээр харанхуй өглөө угтах нь тухайн өдрийг нозоорлын байдалтай эхлүүлэх шалтгана болдог. Бидний дотоод бие харанхуй болон гэрэлд эмзэг байдаг. Харанхуйд бэлдэх шөнийн хэмнэлээсээ, сульдсан мэдрэмжээсээ гарах шинж тэмдэг болдог. Хэрэв таныг сэрэхэд гадаа харанхуй нар мандаагүй байвал хурц тод гэрэл асаахыг санал болгож байна.
6. Тогтсон дүрмийг эвд
Магадгүй ус ууна, хөгжим сонсоно, найзруугаа ярина. Эдгээр үйлдлүүд энгийн ч гэлээ тогтсон дүрэм журам болчихсон байдаг. Жишээлбэл: Өглөө босоод, ус ууж, хөгжим сонсонгоо хувцаслаад, найзруугаа ярингаа автобусны буудал руу явах.
Шинжээчдийн дүгнэснээр сэтгэлийн тэнхээ хязгаартай. Дараа өдөр юу хийхээ өглөө эрт төлөвлөхөд ажил дээрээ анхаарах шаардлагатай болдог.
Эцэст нь тархи өглөө автоматиар ажилладаг ба түүнд хэрэгтэй нөөцийг бий болгох хэрэгтэй.