Цагийн хуваариа бүтээлчээр төлөвлөх 7 арга

2019/04/24 Админ 10196 0 сэтгэгдэл

 

Бидний ихэнх нь цагийн хуваариа бүтээлчээр төлөвлөж, ашиглахыг хичээдэг боловч хэсэг хугацааны дараа хөтлөхөө боличихдог. Хэрэв та цагийн хуваариа бүтээлчээр хөтөлж сурахыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Тогтмол цагт төлөвлөсөн ажлаа хий

Цагийн хуваарийнхаа бүх цонхыг бөглөөд, төлөвлөгөөтэйгөө уялдуул. Зөвхөн хийх ёстой ажлуудаа тусгах төдийгүй хэрэв та чөлөөт цаг өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол үүнийг ч тусгаж өг. Заримдаа та цагийн хуваарьтаа зоож өгсөн хугацаа өөрчлөх хэрэг гарна. Энэ үед санаа зовох хэрэггүй. Учир нь танд төлөвлөгөө байгаа учраас бага зэрэг өөрчлөлт оруулж дахин хуваарилж болох юм. Иймд цагийн хуваарь болон таны төлөвлөгөө хоорондоо нягт уялдаатай байх хэрэгтэйг анхаараарай.

Багийн уулзалтууд, утасны дуудлага зэргийг бас оруулаарай

Долоо хоногийн тэд дэхь өдөр уулзалттай, тус бүр нь тэдэн цаг үргэлжилнэ гэх маягаар цагийн хуваарьтаа оруулаад яг төлөвлөсөн цагтаа л үүнийг хэрэгжүүлэх.

Уулзалт тус бүрийн онцлогт тохируулан цагаа хуваарил

Зайлшгүй уулзалт гэлтгүй заримдаа skype, google hangout, утсаар ярьж асуудлыг шуурхай бас оновчтой шийдэж болно гэдгийг санаарай. Заримдаа 40 минутын уулзалтыг 10 минутын хугацаанд утсаар гүйцэтгэж болно. Магадгүй та дараах байдлаар уулзалтуудаа төлөвлөж болох юм.

  • Ажлын байран дээр явагдах хурал, уулзалт - 30 минут
  • Ажлын бус уулзалтууд – 45 минут (үүний 15 минутыг алхах зэргээр өөртөө зориулж болох юм)
  • Утасны дуудлага – 10 минут (хүмүүст мэдээлэл, зөвлөгөө өгөх)
  • Цайны цаг – 15 минут
  • Ажилтнуудтай хуралдах цаг – 30 минут гэх мэтчилэн хуваарилалт хийж болно.

“Appointment Slots”-ыг ашигла

Та цагаа төлөвлөөд түүнийгээ хэсэгчилж болдгоороо онцлогтой Google-ийн програм юм. жишээ нь: өдөрт хийх ёстой 3 төрлийн уулзалт байлаа гэж бодоход та уулзалт гэсэн ганц нэрээр тэмдэглээд түүнийгээ цаг бүрээр нь өөр өөр хэсэгт байршуулж болно гэсэн үг. Өөр нэгэн жишээ авахад, 10 минут утсаар ярих ёстой байлаа гэхэд үүнийг минут тус бүрээр нь нарийн төлөвлөж тусгах боломжтой юм. энэхүү цагалбар танд үнэхээр хэрэгтэй зүйлсийн нэг гэдгийг анхаараарай.

Цахим шуудангаа шалгах цаг

Энэ хамгийн чухал зүйл. Учир нь таны цахим шууданг танаас өөр хүн ашиглаж чадахгүй учраас та цахим шуудангаа шалгах цаг зайлшгүй гаргах хэрэгтэй болно. Танд хэрэгтэй хэрэггүй олон тооны шуудан ирдэг. Та үүнийг нэг бүрчлэн хянан шалгаж хариу бичнэ гэвэл бүтэхгүй. Тиймээс үүнд зориулж тусгайлан цаг гаргах шаардлагатай.

Өөрийгөө хөгжүүлэх мөн гэр бүлдээ зориулах цагаа төлөвлө

Энгийн зүйл шиг санагдах боловч үүнийг цагалбар, төлөвлөгөөндөө оруулахгүй бол биеллээ олно гэдэг хэцүү л болох болов уу.

Тиймийн учир 7 хоногт нийт хэдэн цаг зарцуулах, өглөө юм уу өдөр эсвэл оройн цагаар хэрэгжүүлэх юм уу гэдгийг оруулж өгөх хэрэгтэй.

 

MLC Trainign хамт олон

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.